Японд сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусийн халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Японд халдвар авсан хүний нийт тоо 191 мянга давж, 2800 гаруй хүн эндээд байна. Токио хотод пүрэв гарагт халдварын 822 шинэ тохиолдол илэрсэн нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болсон юм.
Токиогийн засаг захиргаа халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж байгаатай холбогдуулж эрүүл мэндийн тогтолцооны түгшүүрийг анх удаа хамгийн өндөр түвшинд хүргэж ахиуллаа.
“Халдвар авсан өвчтөнүүдийн тоо олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй байна” гэж Токио хотын Эмнэлгийн холбооны дэд дарга Инокүчи Масатака мэдээлж байна.
Эрх баригчид халдвар хүндээр илэрсэн өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орны тоог 200-250 болгон нэмэгдүүлэхийг Токио дахь эмнэлгүүдээс хүсчээ.
Мөн Токио хотын захирагч баярын амралт болох гэж байгаа тул анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг оршин суугчдадаа уриалж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.