Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорьсонтой холбоотойгоор цахим орчинд бооцоотой тоглох хэрэг эрс нэмэгдсэнийг хууль хяналтын байгууллага мэдээлж байгаа.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас хууль бус бооцоот тоглоом цахим орчинд зохион байгуулсан 182 этгээдийг олж тогтоон эрүүгийн хуулийн 20.17 зүйлд заасны дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар ажиллаж эхэлжээ.