ТАВАН ЦУЛЫН АЧ ТУС

2020-12-9 Монгол уламжлал


Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой байдаг байна.

Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг.

Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний төгс уураг агуулж байдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

Бөөр:

Үхэр болон хонины бөөр нь селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг.

Зүрх:

Үхрийн зүрх нь Магни болон Таурин хэмээх бодис агуулдаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Элэг:

Хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увидастай гэнэ. Мөн цус төлжүүлэх сайн талтай.

Уушиг:

Хонины уушиг амтлаг ба уушигны хийг дарж, уушигийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.

Дэлүү:

Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.