NHK/ Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакциныг гарган авах судалгааны ажил үргэлжилж буй энэ үед АНУ-ын “Facebook” компани вакцинтай холбоотой буруу ташаа мэдээллийг устгана гэдгээ мэдэгджээ.
“Вакцины аюулгүй байдал, үр дүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл бүхий нийтлэлийг “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнээс устгана” гэж “Facebook” компани пүрэв гарагт мэдээлсэн байна.
Тодруулбал, вакцин нь микро чип агуулсан эсвэл аюулгүй эсэхийг нь тогтоохын тулд тодорхой хүн амын дунд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршиж байна гэх мэт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн буруу гэж үзэж буй мэдээллийг устгах ажээ.
Мөн “Alphabet” компанийн “YouTube” платформ саяхан ижил шийдвэр гаргажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.