Тэргүүн хатагтайн хувцаслалтыг сонгодог хэмээн үнэлэв

2017-05-22 Ертөнц

АНУ-ын тэргүүн хатагтай болсноос хойш Меланья Трамп анх удаа хилийн дээс алхаж, эр нөхрөө дагалдан айлчлал хийж явна. Тэрээр Саудын Арабт хөл тавихдаа тус нутгийн заншил ёсоор толгойдоо алчуур зүүхийг хүсээгүй ч тэргүүн хатагтай хувцаслалт арабчуудад их таалагджээ. Меланья Трамп онгоцноос буухдаа Стелла Маккарртнигийн 1400 долларын үнэтэй өмд цамцны хослолыг өмссөн нь муслим  эмэгтэйчүүдийн өдөр тутам өмсдөг хар нөмрөгтэй ижи сэтгэгдэл төрүүлжээ. Ингэхдээ тэр  алтлаг шар өнгийн бүсээр гоёсон нь уламжлалыг дээдэлсэн мэт даруухан хувцсыг нь маш дэгжин, загварлаг харагдуулж чадсаныг олон нийт үнэлж байна. Үүний дараа үдшийн хүлээн авалтын үеэр ч тэрээр хөл, гараа ил гаргахаас болгоомжилж, маш дэгжин ягаан даашинзаар гоёжээ. Өмнө нь загвар өмсөгч явсан тэргүүн хатагтайн энэ мэт хувцасны сонголт жинхэнэ уламжлалт сонгодог загварыг санагдууллаа гэж Саудын Арабын хэвлэлүүдэд бичиж байна.

2015 онд Ерөнхийлөгч Б.Обама эхнэрийн хамт Саудын Арабт зочлох үеэр Д.Трамп тэргүүн хатагтай Мишель Обамаг толгойдоо алчуур зүүж, зочлогч орныг хүндэлсэнгүй хэмээн Твиттерээр шүүмжилж байсан. Харин тэрээр өөрөө Ерөнхийлөгчийн хувиар айлчлах үедээ эхнэртээ ч толгойн алчуур зүүлгэсэнгүй.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.