Хотол түмний их баяр наадмыг амжилттай зохион байгууллаа

2020-07-14 Мэдээ, мэдээлэл
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор өнгөрөгч сарын 29-нөөс бүртгэл явуулан энэ сарын 8-ны өдрөөс Хуй долоон худагт бүх хүүхдийн байгууллагууд байрлан ажиллав.
Тодруулбал:
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
-Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
-Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
-Сонгинохайрхан дүүрэг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс
-Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс

-Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс,

-Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид гээд нийт 51 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргийн дагуу ажиллалаа.
Энэ хүрээнд Үндэсний их баяр наадамд 172 уяач, 485 хүүхдийн мэдээллийг наадмын бүртгэл мэдээллийн системд бүртгэж, давхардсан тоогоор 1700 хүүхдэд уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэл болон уралдааны үед элдэв булхай болон болзошгүй эрсдэл учруулахуйц зүйлсэд анхаарлаа хандуулахаас урьдчилан сэргийлэх хяналтыг зохион байгуулсан байна.
Мөн уралдааны явцад унасан есөн хүүхдийг эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан анхны үзлэг шинжилгээнд хамруулж, дараагийн шатны үйлчилгээ болон даатгалын үйлчилгээнд холбон зуучилжээ. Түүнчлэн уралдааны явцад унасан хүүхдүүд бэртэл гэмтэлгүй сайхан наадсан байна. Мөн энэ үеэр нэр бүхий унаач хүүхдүүдийн хувьд, уралдааны явцад мориноосоо өөрсдөө буусан тохиолдол олон гарсан гэдгийг албаныхан тодрууллаа.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.