Манай улсыг ковид-19-ийн эрсдэл багатай орноор нэрлэлээ

2020-11-30 Ертөнц

АНУ-ын эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс саяхан дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж гаргажээ.

Тодруулбал, улс орнуудыг 1-ээс 4 түвшинд ангилсан байна. Түвшин 4 нь ковид-19 өвчний “Маш өндөр эрсдэлтэй”, түвшинl 3 нь “Өндөр эрсдэлтэй”, түвшин 2 нь “Дундаж эрсдэлтэй”, түвшин  нэг нь “Бага эрсдэлтэй” гэсэн ангилал аж.

Манай улсыг түвшин 1 буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтаажээ. Харин манай хойд хөрш ОХУ-ыг түвшин 4 буюу “Маш өндөр эрсдэлтэй” орноор нэрлэсэн байна. 

Улс орнуудын үнэлгээтэй холбоотой мэдээллийг энэ холбоосоор хүлээн авч үзэх боломжтой.

Эх сурвалж:wwwnc.cdc.gov

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.