Цар тахлын үед эмзэг бүлгийн 10 мянган өрхийг шинжилгээнд хамруулан, амны хаалт олгох ажлыг өнөөдрөөс эхлүүллээ

2020-11-24 Мэдээ, мэдээлэл
УИХ-ын Түр хороо өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед эмзэг бүлгийн 10 мянган өрхийг шинжилгээнд хамруулан, амны хаалт олгох ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн” талаарх мэдээлэл өглөө. Мөн тэрбээр “Халдвараас хамгаалахын тулд иргэд амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зайг баримтлах ёстой. Гэвч өнөөдөр амны хаалт авах уу, талх авах уу гэсэн сонголттой тулгарч буй иргэдэд бид дэмжлэг үзүүлэх ёстой. Салбар яамнаас уг 10 мянган өрхөд 1.1 сая амны хаалт олгох санхүүжилтийг шийдвэрлэж, ХНХЯ-тай хамтран төлөвлөгөөний дагуу олгох ажлуудыг хийж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.