Улсын хэмжээнд “COVID-19”-ээс урьдчилан сэргийлж нийт 2299 хүнийг тусгаарлаад байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдлээ.
Өчигдөр Цэргийн төв эмнэлэг болон бусад газраас 146 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Тухайн иргэдийг НОК-оос хаягаар нь гэрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Гэрийн ажиглалтад шилжиж буй иргэдийн гар утсанд апплекейшн суулган давхар хянаж, 14 хоног дэглэм сахих баталгааг нь гарын үсэг зуруулан авч байгааг хэллээ.
ХӨСҮТ-өөс клиникийн чиглэлээр эмч, ажилтнуудын баг орон нутагт буюу 4 аймаг болон холбогдох суманд ажиллаж байна. Багт 4 эмч, тус бүр нэг сувилагч, асрагчтай ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэд аймаг эмч нар нэг нэгээрээ, Дархан-Уул болон Орхон аймаг мөн тус бүр нэг эмч, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Мандал суманд мөн нэг эмч газар дээр нь ажиллаж байна.
Тусгаарлан ажиглах байранд Улаанбаатар хотод 48 эмч, 58 резидент, онцгой болон цагдаагийн 88, нийт 194 алба хаагч аюулгүй байдлыг хангах, тусгаарлагдаад буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилгоор ажиллаж байна гэв.
“COVID-19”-ийн тохиолдол илэрсэн аймгууд дээр ажиллаж буй хүн хүчийг товч танилцуулвал:
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд суурин болон хөдөлгөөнт 25 цэгт 60 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байна. Тус аймагт нийтдээ 279 иргэнийг тусгаарлажээ.
-Говь-Сүмбэр аймагт 11 цэгт, 31 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байна. Хорио цээрийн дэглэмийг сахиулахаар төрийн 343 алба хаагч, 58 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
-Орхон аймагт 12 цэгт, 42 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ аван ажиллаж байна. 1029 алба хаагч ажиллаж байна. Өдөрт дунджаар 29 хүн ээлжлэн алба хааж байна.
-Дорноговь 11 суурин болон хөдөлгөөн цэгт 97 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн 152 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
-Дархан-Уул аймагт 9 цэгт 63 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, 900 төрийн алба хаагч бэлэн байдлын дэглэмийг сахиулан 32 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна гэв.
Нийтдээ нийслэл хотыг оролцуулаад 327 цэгт 10899 хүн, 7368 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж буйг тэрээр мэдээллээ.
21 минутын өмнө
34 минутын өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.