ХӨВСГӨЛ АЙМАГТ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН УЧРААС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААВ

2020-11-23 Мэдээ мэдээлэл

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 43-р хуралдаан боллоо. Тус  хуралдаанаар төрийн албан хаагч нарын дунд хийсэн тандалт шинжилгээгээр сэжигтэй тохиолдол илэрсэн учраас энэ сарын 24-ний 22 цаг хүртэл Мөрөн суманд хөдөлгөөнийг хязгаарлан тэг зогсолт хийнэ гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Дашням мэдээллээ. 

Шинжилгээний хариу албан ёсоор батлагдаж гарах хүртэл иргэд тайван байж амны хаалтаа тогтмол зүүж гэрээсээ гарахгүй байх шаардлагатай гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Маргааш Мөрөн суманд  томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож ариутгал халдваргүйтгэл хийж,  коронавирусний  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгооны тодорхой цэгүүдэд тандалт судалгааг өргөн цар хүрээтэй  хийхээр болжээ. Харин сумдаас Мөрөн суманд орох хөдөлгөөнийг хориглохгүй ажээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.