“Оюу толгой” компанийн олборлосон зэсийн хэмжээ 28 хувиар өссөн байна

2020-11-21 Мэдээ, мэдээлэл

“Оюу толгой” компани 2020 оны III улирлын тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн гуравдугаар улиралд тус төслөөс татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг улсад төлсөн бол үндэсний худалдан авалтад 273 сая ам.доллар зарцуулсан байна.

Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд уулын ажил, үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхайн агуулга сайтай хэсэгт олборлолт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар улиралд ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 28% өссөн байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлож, 140,000 – 170,000 тонн зэс, 155 – 180 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Гүний уурхайн хувьд хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метрт хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.