Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос тус дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой”, “Өлзийт”-ийн товчоо дахь хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор зөөврийн хөдөлгөөнт удирдлагын байртай болголоо.
Ингэснээр хяналтын цэг буюу постуудад томилгоот үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид нэг дор бөөгнөрөл үүсгэхгүй, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж хоорондын зайг баримтлан ажиллах, дүүргийн шуурхай штабт тухай бүр тогтоосон цагт мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Дүүргийн хэмжээд Онцгой комисс, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 900 орчим ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мөн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид гал унтраах зориулалт бүхий “МAN” маркийн автомашинтайгаар иргэдэд коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна гэж НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.