“Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна

2020-11-20 Мэдээ, мэдээлэл

Арваннэгдүгээр сарын 20 буюу өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна. 1950 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглалыг, 1989 онд Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан.

Тиймээс НҮБ-аас “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэдэг болсон. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм.

Түүнчлэн энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилга өрнүүлдэг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.