ТЦА: Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй

2020-11-13 Мэдээ, мэдээлэл


Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2020.11.13/ өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг мэдээлсэн. Тиймээс хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцох гэнэ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэхдээ “Таксинд явах зэрэг тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцох явдлууд гарч байна. Иймээс иргэд та бүхний аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин ажиллаж энэ тав хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй аль болохыг гэртээ байхыг зөвлөж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.