Францын Засгийн газрын тэн хагас нь бүсгүйчүүд

2017-05-19 Ертөнц

Францын Засгийн газрын шинэ танхимын тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ гэж Ерөнхийлөгч Э.Макрон зарлалаа. Түүний оруулж ирсэн саналаар Засгийн газрын 22 гишүүний 11 нь эмэгтэй байх аж. Жендерийн тэгш байдлыг хангасан энэ томилгоогоор Засгийн газрын гишүүн болж буй эмэгтэйчүүд дунд олимпийн аварга ч байна. Туялзуур жадны олимпийн аварга Лаура Флессель Спортын сайд болсон бо Сильви Жюлард хэмээх эмэгтэй Батлан хамгаалахын сайд болжээ. Ажил хийдэг ээжүүдийн хэвлэлийн төлөөлөгч гэгддэг “Maman Works”блогоороо танил болсон Марлин Шиаппа хэмээх бүсгүй жендерийн тэгш байдлын сайд болжээ.
Шинэ Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэхээд аль нэг хүчнийг онцлолгүй, зүүн, төвийн үзэлтэй улстөрчдийг тэнцвэртэй оруулж ирснээрээ Францын улс төрд шинэ уур амьсгал авчирна гэж ажиглагч судлаачид үзэж байна.  Тухайлбал, тэрээр Ерөнхий сайдаараа  бүгд найрамдахын Эдуард Филиппег сонгожээ.

Өмнө нь Канадын Ерөнхий сайд танхимынхаа мөн тал хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлж, хүйсийн тэгш байдлыг хамгийн шударгаар хангасан Засгийн газар гэгдэж байсан юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.