Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа бүлэглэн Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.