Онцгойгийн алба хаагчид зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд тусалжээ

2020-11-9 Мэдээ, мэдээлэл

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хороо 1 дүгээр хэсгийн оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байх үеэрээ энэхүү айлын нөхцөл байдлыг харжээ.

Гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.