Галт зэвсгийн тооллого явагдаж байна

2020-11-6 Мэдээ, мэдээлэл

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого 10 дугаар сарын 30-нд эхлээд байна. 30 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг хийх юм.

Тодруулбал, Галт зэвсгийн тухай хууль болон ХЗДХ-ийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг мэдүүлж бүртгүүлэх юм.

Иргэд, олон нийт галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Хэрэв заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа. Өмнөх 3 жилийн тооллогын дүнг улсын хэмжээнд авч үзвэл:

2017 онд нийт галт зэвсэг эзэмшигчдийн 78.1 хувь,
2018 онд 93.7 хувь,
2019 онд 94.1 хувь бүртгэгдсэн дүнтэй, жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.