ШУА-иас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд энэ жил гурван эрдэмтнийг тодорхойлж хүргүүлэх болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг гурван залуу эрдэмтнийг жил бүр шагнадаг уламжлалтай. Уг шагналд эрдэмтдийг тодорхойлох үүргийг ШУА хүлээдэг. Өнөө жил тус шагналд 6 эрдэмтэн бүтээлээ ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулахдаа олон улсын өндөр IF-тай сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийнх нь тоо, чанарын үзүүлэлтийг гол шалгуур болгодог байна.
Энэ жил ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) О.Насантогтох “Хүнцэл(III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал уснаас зайлуулах шинэ технологи” бүтээлээр, ШУТИС-ийн механик, тээврийн сургууль машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор Л.Тэлмэнбаяр “6061 маркийн хөнгөнцагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж зэврэлтэд тэсвэртэй болгох” бүтээлээр, Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор (Ph.D) Д.Хандмаа “Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч эдийн нөхөн төлжилтөд ашигласан нь” бүтээлээр тус тус нэр дэвшүүлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.