Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт эхэллээ

2020-11-4 Мэдээ, мэдээлэл

 

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Шалгалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-нийг дуустал хугацаанд зохион байгуулна.

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь болон байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав.

Улаанбаатар хотод энэ удаагийн шалгалтад 7,773 оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийсэн талаар ТАЗ онцлоод буй. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.