Ахмад настан өндрөөс үсэрч амиа алджээ

2020-11-4 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байр 13 давхраас тус байрны өргөтгөлийн 4 дүгээр давхарт хүн унасан тухай дуудлага өчигдөр 12:37 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиж иргэн Ю /73 настай, эрэгтэй/ 48 дугаар байрны 13 дугаар давхрын цонхоор үсэрч тус байрны 4 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж нас барсан байжээ. Алба хаагчид 35 минут ажиллаж цогцсыг буулган тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Хос титмийн эзэн

11 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.