Их, дээд сургуулийн оюутан залуусын хүсэн хүлээдэг ”Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг “Цахим татвар бидний амьдралд” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 20-нд ЦАХИМААР зохион байгуулахаар боллоо.
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 14 дэх удаагийн уг тэмцээнийг энэ жил хөл хорионы нөхцөл байдлаас үүдэн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр зохион байгуулалгүй хойшлуулсан ч сорилтыг боломж болгон ашиглаж, илүү шинэлэг, илүү өргөн хүрээнд зохин байгуулахын тулд тэмцээний бүхий л үйл явцыг 100% цахимаар зохион байгуулахаар шийлвэрлэсэн юм.
Ингэснээр зөвхөн хотын сургуулиудын оюутнууд бус хөдөө орон нутгийн их дээд сургуулиуд ч багаа бүрдүүлээд оролцох боломжтой болсон нь маш онцлогтой юм.
Бүртгэл: www.members.cpta.mn програмаар явагдах бөгөөд тэмцээнд оролцох багууд тэмцээний удирдамжийн хавсралтад заасан мэдүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 18 цагаас өмнө бөглөж, цахим бүртгэлээ баталгаажуулна.
Ингэснээр баг тус бүрт видео шторк хийхэд зориулсан санхүүжилт буюу 100000 төгрөг олгогдоно.
Үг санхүүжилтээр тэмцээний эхний хэсгийн шалгаруулалтын видеог бэлтгэх бөгөөд и-баримтыг ТМЗН-ийн 1045822 регистерийн дугаараар авч, нийгэмлэгийн санхүүтэй тооцоо нийлнэ.
ТОДРУУЛГА:
Тэмцээнд оролцох багууд бүртгэлээ баталагаажуулаад ИЛТГЭЛ /видео хэлбэрээр/, ВИДЕО УРИАЛГА /цахим төлбөрийн баримтыг үүсгэх, хэрэглэх, дадал хэвшил болгоход нөлөөлөхүйц сурталчилгаа хийх, QR баримт нэвтрүүлэлтийн талаар танилцуулсан видео шторк/ бэлтгэж 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагаас өмнө нийгэмлэгт ирүүлнэ.
Тэмцээний шүүгч нар багуудын илтгэл болон видео шторкийг үзэж шилдэг 6 багийг шалгаруулна. Шалгарсан багууд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар холбогдон асуултанд хариулж, бодлого бодож гүйцэтгэнэ.
Жич: Цахим тэмцээний хяналт, зохион байгуулалтыг тооцоолон зохион байгуулагчдын зүгээс удирдамждаа “Тавигдах шаардлага”-ыг нарийн тусгаж өгсөн тул та бүхэн компьютерийн хурд, интернэтийн үзүүлэлт, камер, болон орчны шаардлагуудыг бүрэн ханган оролцоно уу.
Мэдээлэл лавлах утас: 76118989
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.