Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Тамхины хоггүй хотыг бүтээе” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд машиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.