Нийслэлийн хэмжээнд 20 мянган тонн мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлж, ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн байна. Мөн арилжааны банкны эх үүсвэрээр нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлж, худалдахаар нийт 22 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлжээ. Үүнээс одоогийн байдлаар 18 аж ахуйн нэгжтэй 118608 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан байна. Гэвч энэ нь салбар яамнаас захиалсан махны хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Тиймээс мах боловсруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд дахин сонгон шалгаруулалт зарлаж, ирэх сарын 4-ныг хүртэл нөөцийн махыг бүрэн бэлтгэхээр холбогдох газрууд ажиллаж буй.
Мөн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 1-ний дотор стандартын шаардлага хангасан агуулахтай болох, махаа бүрэн нөөцлөх, хөдөө орон нутгаас мах бэлтгэх аж ахуйн нэгжүүд нийслэлд махаа авчирсан байх ёстой аж.