Нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд Налайх дүүргийн Залуучуудын хөгжлийн жишиг төвтэй танилцлаа
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсээр 21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдан ажиллаж, залуучуудад сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Нийслэлийн 9 дүүрэгт байрлах залуучуудын хөгжлийн төвөөс Налайх дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийг сонгон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/219 тушаалаар Нийслэлийн Налайх дүүргийн Жишиг төв болж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль дүрмээр хүлээсэн чиг үүргийн дагуу 4 чиглэл, 9 хөтөлбөрийн хүрээнд нийт 15 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
• Залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр
• Залуучуудыг соён гэгээрүүлэх чиглэлээр
• Залуучуудын оролцооны чиглэлээр
• Залуучуудыг холбон зуучлах
Тус Жишиг төвтэй 9 дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд танилцаж туршлага судлан ажиллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.