“100 айл” дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын 8-наас эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.
Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн есөн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ. Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын төвийн төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.
Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг цахимаар буюу www.burtgel.mn, www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа орно.
Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын зургаан төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр хоёр төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.
Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр (”100 айл”)-аас олгодог архивын лавлагааг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогсоохоор болсон байна.
Есөн дүүрэг болон зургаан төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:
Есөн дүүрэг болон зургаан төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:
www.burtgel.mn сайтаас:
ТҮЦ машинаас:
31 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-22
87373
30462
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.