Нийслэлийн Аялал жуулчлалын газар ийнхүү мэдээллээ. Тус газар өчигдөр “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагатай аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаажээ. Санамж бичигт жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлнэ гэжээ.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын зочид, жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх, тэднийг “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжийг нээж өгөх гэнэ. Цаашид хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах үүднээс гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулах юм байна.
М.Цагаан
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.