Ирэх сараас гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг 100 хувь хөнгөлнө

2020-10-15 Мэдээ, мэдээлэл

Гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг өмнөх жилүүдэд 50 хувиар хөнгөлж ирсэн бол энэ оноос 100 хувь чөлөөлж буй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Энэхүү шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрх хамрагдах бөгөөд нийт 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.