“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШҮҮНЭ

2020-10-12 Мэдээ, мэдээлэл
  

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас эхэлж, Баасан гариг дуустал үргэлжлэхдээ гэрчүүдээс мэдүүлэг авах шатанд хүрч, түр завсарласан байна.

“Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот” ХХК-ийн хувьцаа, “Жаст” групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.