Улсын циркийн 80 жилийн ойн энэ онд тохиож байна. Иймд уран бүтээлчид нь өндөр ойгооо тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа ч өөрийн гэсэн байргүйн улмаас явуулын майханд бэлтгэлээ хийж байгаа гэнэ.
Энэ талаар тэд “Улсын цирк засварт орсон. Хуучин цирк буюу Дайшчойлин хийдийн дуганд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл шинээр цирк байгуулах төсөв мөнгө байхгүй гэсэн хариу өгдөг” гэдгийг онцлов.
Түүнчлэн улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас Циркийн сургууль болсон билээ. Тиймээс тэд энэ үеэр улсын циркийг буцааж төрийн өмчид авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд 80 жилийн ойн тоглолтоо энэ сарын 10,11-нд явуулын асарт хүргэх аж. Уг явуулын асар нь 600 хүний суудалтай юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.