Бүх нийтээр мод тарих өдрөөр буюу энэ сарын 10-нд БОАЖЯ, ХХААХҮЯ, Монголбанк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар, 93 дугаар сургууль, “Жүр үр” ХХК, “Макс өргөө” ХХК зэрэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 төрлийн 2000 мод, сөөг тарив.
Ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээгийг харин ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж нийслэлийн ногоон байгууламж, ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулав. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Монгол орны нийт нутгийн 7,9 хувийг эзэлдэг ойрхог талбайг 8,6 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнд салбар яамнаас гадна иргэдийн оролцоо чухал. Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм. Тиймээс хүн бүрийг мод тарьж, хайрлаж хамгаалах”-ыг уриалсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос жил бүрийн аравдугаар сарын 10, мөн тавдугаар сарын 10-ны өдрийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” гэж зарласан. Энэ онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 10 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн томоохон төсөл бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоогоор 139,717 мод, бут, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.