Энэ долоо хоногт зам тээврийн ослоор өдөрт нэг хүн нас баржээ

2020-10-9 Мэдээ, мэдээлэл


Энэ долоо хоногт зам тээврийн ослоор тав хоногт таван хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Мөн эл төрлийн ослоор нийт 31 хүн бэртсэний ес нь хүүхэд байна. Түүнчлэн ноцтой зам тээврийн ослоор таван хүн амь насаа алджээ. Тэдний нэг нь нийслэлд бол дөрөв нь орон нутагт осолдсон байна.

Дашрамд мэдээлэхэд, энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн жолоо барих эрхээ хасуулсан атлаа тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон долоон жолоочийг шүүхээр баривчлуулсан байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.