Манай улс ФАТФ-ын “саарал” жагсаалтаас бус ЕХ-ны “хар” жагсаалтаас гарсан гэв

2020-10-7 Мэдээ мэдээлэл
Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан тухай мэдээлэл нь Европын холбооны “Хар” жагсаалтаас гарсантай андуурагдсан хэмээн Гадаад харилцааны яамнаас залруулга хийлээ.

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комиссоос Монгол Улсыг хар жагсаалтад нэмж оруулах санал гаргаад байсан юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамны вэб хуудсанд “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу ЕХ-ны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм” хэмээн онцолжээ.
Энэхүү жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д гишүүнээр элссэн. Уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн.

Түүнчлэн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц””-ыг Монгол Улсын Их Хурал энэ оны нэгдүгээр сарын 3-нд соёрхон баталж, зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул “саарал жагсаалт”-аас гаргажээ

Дашрамд дурдахад, энэхүү жагсаалт нь ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын хяналтын жагсаалт буюу албан бус хэллэгээр “саарал жагсаалт” биш бөгөөд ЕХ-ны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт юм.

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.