ФАТФ манай улсыг шалгаж дуусчээ

2020-10-5 Мэдээ мэдээлэл

Манай улс “Саарал жагсаалт”-аас гарч чадах эсэхээ шалгуулж,  ФАТФ-ын шалгалтад орсон билээ. Энэхүү хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг манай улсад өнгөрсөн өдрүүдэд ажилласан. Эх сурвалжийн мэдээлсэнээр тус шалгалт өнгөрсөн Баасан гаригт дууссан байна.

Шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзсан байна. Ийнхүү ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарлаж, тодруулганд хариу өгсөн төрийн байгууллагын төлөөлөл, хурлыг зохион байгуулахад хамтран ажиллажээ.

Шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны аравдугаар сарын сүүлчээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар манай улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.