Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

2020-09-30 Мэдээ мэдээлэл

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 09.30 цагаас эхлэн орон даяар гардуулна. Ингэснээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. 

Орон нутгийн ИТХ-ын мандатын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7353, улсын хэмжээнд 8 169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа.

Тодруулбал, Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14 388, дүүргийн 291 суудалд 6 нам, эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх аж.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.