Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид есдүгээр сарын 23-ны өдрийн 17:20 цагт гарсан ба дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн бие хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгсөн байна. Улмаар есдүгээр сарын 24-ний 01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж, өглөө 07:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ