“Улаанбаатар төмөр зам” ХНН энэ жил зорчигчдын нийт вагоноо 100 хувь шахмал түлшээр галлахаар болжээ.
УБТЗ өнөөдрийн байдлаар зорчигчийн 282 вагоноор олон улс болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Уг вагонуудыг хүйтний улиралд түүхий нүүрсээр галлан халаадаг байсан нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний утаа ялгарч нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг байсан юм.
Тэгвэл өнгөрсөн өвлөөс эхлэн зорчигчийн вагоны галлагаанд сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсийг бүсчилсэн байдлаар хослуулсан хэрэглэсэн. Харин энэ жил 100 хувь шахмал түлшээр галлахаар болсон байна.
Зорчигчийн вагон депо шахмал түлш хадгалах агуулах талбайгаа технологийн дагуу бэлтгэж, хэрэгцээт шахмал түлшээ эртнээс татаж авч эхэлжээ. Ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл нийт 4400 тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гараад байна.
УБТЗ нь нүүрсний зарцуулалтыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тодорхой төсөл хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн бөгөөд нийслэл хотын захиргаатай хамтран өнгөрсөн жилээс зорчигчийн вагоны галлагааны зуухны янданд утаа шүүх “Japan Flare” төхөөрөмжийг суурилууулж эхэлсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.