Г.Солтанаас 7.8 сая төгрөг албадан гаргуулахаар болов

2020-09-23 Мэдээ мэдээлэл

 

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.

Учир нь тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “Монгол шаазан” ХХК-даа малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан юм. Харин энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт буруутгаад буй. Анхан шатны шүүхээс түүнд гурван жилийн хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.8 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.