Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь ямар ч эргэлзээгүй байгаа гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ярьжээ. Гэхдээ тэрээр засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоохын эсрэг байгаа ч цар тахлын тархалтыг саармагжуулах үүднээс зарим арга хэмжээг авах гэнэ.
Их Британид нэг өдрийн дотор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 4300-д хүрсэн үйл явдал саяхан тохиосон. Тус улсад 5 дугаар сарын 8-наас хойш анх удаагаа халдварын тохиолдлын тоо 4000-ыг давж байгаа нь энэ юм. Үүнээс үүдэн хөл хорионы зарим арга хэмжээг сэргээх төлөвтэй байна.
Тухайлбал, зоогийн газар, баруудыг хэсэг хугацаанд хааж магадгүй байна. Гэхдээ сургууль болон ихэнх компани, аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй юм байна.
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.