Түүнчлэн олон улсын жуулчдын тоог өнгөрсөн жилтэй харьцуулахад 78 хувиар буурсан байна. Аялал, жуулчлалын салбараас ДНБ-ний дийлэнхийг бүрдүүлдэг улс орны хувьд асар их цочрол болж, 850 мсаяас 1.1 тэрбумын алдагдал хүлээж магадгүй байгаа а ж . Дэлхийн арван хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ажилладаг гэсэн судалгаа бий. Урьд өмнө нь тохиож байгаагүй энэ хямрал олон мянган гэр бүлд хүндхэн цохилт болж байгааг НҮБ-аас мөн онцолжээ.
Аялал жуулчлал нь олон жилийн турш дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байсаар ирсэн бөгөөд аялал жуулчлалаас орж ирэх экспортын орлого огцом буурах нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн буурахад хүргэж байгаа юм. Хамгийн өөдрөг хувилбараар тооцоолоход дэлхийн ДНБ 1.17 их наяд ам.доллар буюу хувиар буурахаар байгааг холбогдох албаныхан онцолж байна. Энэ салбар дахь хямрал удаан үргэлжилсэн тохиолдолд хохирол 2.22 их наяд ам.доллар буюу ДНБ- ий 2.8 хувь болж өсөхөөр байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн эхээр “American Airlines” болон “Delta” зэрэг компани ажлын байр цомхотгохоо мэдэгдсэн. “American Airlines” компани өнгөрсөн гуравдугаар сард 140 мянган ажилтантай байсан бол энэ тоо одоо 100 мянга болж буураад байгаа юм.
Эх сурвалж https://www.rt.com/business/
499172-covid-losses-tourism- un/
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.