Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжиж буй ТА9372-МОН: “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төсөл 2018 оноос амжилттай үргэлжилж байна.
Уг төсөл Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онуудад хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудтай нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой аж.
Энэхүү төслийн зорилтын хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг бол алслагдсан сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 280 гаруй нэгж буюу сум, суурин онлайн сүлжээнд холбогдоод байгаагаас Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Увс аймгийн бүх сумд 100 хувь холбогдож дууссан.
Харин Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ аймаг тус бүр нэг суманд шилэн кабель холбогдоогүйн улмаас холболт хүлээгдэж байна. Энэ онд бусад сум, суурин газрыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбож дуусгахаар Улсын бүртгэлийн байгууллага Азийн хөгжлийн банкны төслийн багийнхантай хамтран ажиллаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.