Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас хийсэн хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шалгалтад 938 байгууллага хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 501 буюу 53.6 хувьд нь хяналт шалгалт хийгээд байна.
Ингэхдээ боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилга, дэд бүтцийн хийц зэрэг таван чиглэлээр НМХГ-ын чиглэлийн болон дүүргүүд дэх мэргэжлийн хэлтсийн 36 байцаагч хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явцад 717 зөрчил илрүүлж, 25 хувь буюу 184-ийг нь газар дээр нь арилгуулсан. НМХГ-аас шалгалтын явцад зөрчил илэрвэл зөвлөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Нийт 12 газарт 78 албан шаардлагаар хугацаат даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа.
Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 газарт 2.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт нь аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.