Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо.
Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж ороод 20 жилийн ойтой золгож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2017 онд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уг уулзалтаар онцлон тэмдэглэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрүү шүүлттэй тэмцэх албанд ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Мөн тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.
Байгууллагуудын хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн 21-д “…ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийн мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна”, мөн 8-д “Төрийн албан хаагч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг цаг алдалгүй, бүрэн гүйцэт шалгах нөхцөлийг хангах арга хэмжээг эрчимжүүлэх”, 22-д “Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгдэх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.