Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй

2020-08-24 Боловсрол


Боловсрол шинжлэх ухааны яамнаас “2020-2021 оны хичээлийн жилд бүх сургуулиуд сургалтын төлбөрөө тогтоогоод байгаа юм. Энэ хичээлийн жил нь дэлхий дахинд тархаад буй шинэ коронавирусын тархалттай жил учраас салбар яамнаас “Сургалтын төлбөр нэмэгдэхгүй” хэмээн мэдэгдсэн. Тиймээс оюутан залуустаа зориулан улсдаа томоохонд тооцогддог зарим их, дээд сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.

МУИС- Ерөнхий суурийн хичээлүүд нэг кредит нь 98’600 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цаг/ үзэх боломжтой учир улирлын төлбөр 2’070’600 /хамгийн дээд тал нь/ төгрөг болно.

ШУТИС- Элссэн салбар сургуулиасаа хамааран өөр байна:

Инженер технологийн сургуулиуд: Нэг кредит нь 90’800 төгрөг,

Нийгмийн ухааны сургуулиуд: Нэг кредит нь 88,800 төгрөг,

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиуд: Нэг кредит нь 79’300 төгрөг,

Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цаг/ үзэх боломжтой учир улирлын төлбөр дунджаар 1’812’300 төгрөг байна.

МУБИС- Бакалаврын түвшний нэг кредитийн төлбөр 78’000 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит үзэх боломжтой учир улирлын төлбөр 1’638’000 /хамгийн дээд тал нь/ төгрөг юм.

СЭЗИС- Бакалаврын сургалтын нэг кредитийн төлбөр 153’000 төгрөг. Нэг улиралд хэдэн ч кредит / үзэх боломжтой ч 20 кредитээс дээш бол 168’300 төгрөгөөр тооцогддог аж. Улирлын төлбөр дунджаар 3’060’000 болно.

СУИС- Нэг кредитийн төлбөр 63’700 төгрөг. Жилд 31-ээс дээш кредит /багц цаг/ үзэж байж хоёрдугаар түвшний оюутанд тооцогддог бөгөөд жилийн төлбөр дунджаар 1’974’700 төгрөг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.