Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үдээс хойш болж хойшлогдов

2020-07-6 Мэдээ, мэдээлэл

С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Барьцаа байршуулаагүй гэх шалтгаанаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар цагдан хоригдоод байгаа билээ.

Уг хэргийн шүүгдэгчдийн нэгнийх нь өмгөөлөгч Н.Номтойбаяр нарын хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүх хурлууд нэг өдөр давхацсан учраас С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах нь тодорхой болоод байгаа аж.

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр тус шүүхэд 09:00 цагт товлогдсон ч танхимын хүрэлцээнээс шалтгаалан 14:00 цаг хүртэл хойшилсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.