Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 15-19-нд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 49 гомдол, мэдээлэл шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 13 хэргийг нэгтгэн шалгажээ. Одоогоор ажиллагаанд 457 хэрэг шалгаж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.