Нэр дэвшигч зургаан эрхэм цагдан хоригдож байна

2020-06-18 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс төрөө төвхнүүлэх ээлжит УИХ-ын найм дахь удаагийнхаа сонгуулийг хийж, сурталчилгаа дуусахад дөрвөн хоног үлдээд байна. Гэвч нэр бүхий зургаан нэр дэвшигч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид саатуулагдан сонгох, сонгогдох эрхээ эдэлж сууна. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Сахигтун хөдөлгөөнөөс их хуралд нэр дэвшигч хуульч Х.Бат-Ялалт нарыг цагдан хорьсон бол өнөөдөр Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Сангийн сайд асан С.Баярцогт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Да.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Дашрамд дуулгахад, парламентын түүхэнд УИХ-ын сонгуульд ийнхүү зургаан нэр дэвшигч хорих газраас сонгуульд оролцож буй анхны тохиолдол боллоо.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.