Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд 2.5 га талбай шатжээ

2020-06-17 Мэдээ, мэдээлэл
 

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийн хашаанд Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 2020.06.16-ны өдрийн 11:02 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:08 цагт очиж, тус хүрээлэнгийн хашаанд 2.5 га талбайд өнжмөл өвс, “Хүрээ-Энтертаймэнт” ХХК-ийн хашаанд 1 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг таван цаг ажиллаж унтраажээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.