Онцгой байдлын алба хаагчид Улсын их дэлгүүрт гарсан галыг өчигдөр 21.30 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Улсын их дэлгүүрт энэ сарын гал гарсан тухай дуудлага өчигдөр 16.48 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллажээ.
Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд галын шалтгааныг тогтоохоор үзлэг хийж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.