Нэр бүхий аймгууд ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй байна

2020-06-4 Мэдээ, мэдээлэл

 Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй

ОБЕГ-ын  Гамшгийн эрсдлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдлийн  үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн ой, хээрийн түймрийн аюул, эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ.

Ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээлэлд суурилан 11 дүгээр сар хүртэл сар бүр хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.